Нийтлэл

Нийт 3369 мэдээ байна
post thumbnail

Батлан хамгаалах яам 2025 оныг "Эх оронч монгол-Их сэргэлтийн жил" болгон зарлалаа

Батлан хамгаалахын сайдын 2025 оны эхний өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2025.01.06/ боллоо. Хуралдаанд батлан хамгаалах яам болон харьяа газруудын удирдлагууд оролцлоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нээж, хэлсэн үгэндээ, Бид энэ 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарлаж бай...

post thumbnail

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2025.01.06/ боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж буй бөгөө...

post thumbnail

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний II төв барих газарт ажиллалаа

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгаса...

post thumbnail

Нийслэлийн 20 эмнэлэгт томуугаар өвчилсөн 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн долоо хоногийн мэдээллээр дэгдэлтийн түвшинд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв. ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул “Булган, Өвөрхангай, Увс, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын харуулдан тандалтын эмнэлэгт томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцод амьсгалын замын вирус...

post thumbnail

Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонн давжээ

Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулав. Тус байгууллагын мэдээгээр 2024 нүүрсний экспортын орлого 8.6 тэрбум ам.доллар болсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт юм. Гол н...

post thumbnail

12 аймагт өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хув...

post thumbnail

Боловсролын зээлийн сангаас олгогдсон 5.9 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ

Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа...

post thumbnail

"Бүсгүй" кино энэ сарын 16-наас кино театруудаар гарч эхэлнэ

“ “Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойн хүрээнд “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна.  “Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” кинон...

post thumbnail

З.Нарантуяа: Засгийн газартай хамтраад томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлж ажиллана

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын 2025 оны "Өглөөний уулзалт"-ын анхны зочноор уригдлаа.  Мөн энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Н.Гансүх нарын албаны төлөөлөгчид оролцов.  2022 оны нэгдүг...

post thumbnail

Нарны гүүрний уулзварт өнөөдрөөс оруулах байсан өөрчлөлт хойшилжээ

   Нарны гүүрний зүүн уулзвар, Механик тээврийн сургууль, Цагаан хаалганы уулзварт өнөөдрөөс оруулах байсан өөрчлөлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ингэснээр тус байршлын замын хөдөлгөөн хуучнаараа зохицуулагдаж байна. Эргэн сануулахад 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийх үеэр&...